Аура = Чакра = инерги

Аура гэдэг үг нь Грекийн сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай үг юм.Аура гэдэг нь Монголоор бол хүрд гэсэн утгатай юм. Бас өөрөөр АУР гэсэн үгнээс гаралтай гэж үздэг юм. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж.
Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий.
Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий. Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг.
(Доорxи зүйлүүдийг энэ зурагнаас харна уу)

Эфирэн давхарга ( Etheric Body) 1-р давхарга

Энэхүү давхарга нь хүнийг тойроод 5мм-с 5 см хүртэлх зайд оршин тогтнох ба 1 минутанд ойролцоогоор 15-20 удаа цохилж байдаг. Энэ давхарга нь цайвар хөх өнгөнөөс саарал өнгө хүртэл өөрчлөлттэй байдаг.

Сэтгэл хөдлөлийн давхарга ( Emotional Body) 2-р давхарга

Энэ давхарга нь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдрэхүйтэй холбоотой. Хүний биеийн арьснаас 2.5-8 см зайд оршино.

Ментал ( The Mental Body) 3-р давхарга

Энэхүү давхарга нь хүний сэтгэхүй, оюун ухааны үйл ажиллагаатай нарийн холбоотой. Энэ нь шар өнгөтэй. Энэ нь хүний биеийн арьснаас бараг 8-20 см зайд оршино.

Астрал давхарга ( The Astral body) 4-р давхарга

Сарнай ягаан өнгөтэй. Хүний махан биеээс ойролцоогоор 15-30 см зайд оршино. Хайрын өнгө бөгөөд хайрласан дурласан хүний 4-р давхарга тод ягаан өнгөтэй байна гэсэн үг юм.
Эфирэн загвар ( Etheric Template) 5-р давхарга

Тавдугаар давхаргыг эфирэн загвар гэж нэрлэнэ. Энэ бие нь хүний биеэс 15-60 см зайд оршино. Хэрвээ хүн өвдвөл 1-р давхаргад гажиг үүснэ. Энэ тохиолдолд тавдугаар давхаргыг ашиглан нэгдүгээр давхаргад засал хийж болдог. Тийм учраас түүнийг эфирэн давхаргын бэлэн загвар гэсэн утгаар нэрлэсэн.

Тэнгэрийн давхарга (The Celestial Body) 6-р давхарга

Хүний биеээс 60-80 см зайд орших бөгөөд оюун санааны мөн чанарын мэдрэмж болон оршино. Энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд бясалгалын олон аргыг хэрэглэж болно.

Учир шалтгааны давхарга ( Ketheric, Causal Body) 7-р давхарга

Энэ нь хүний оюун санааны төвшин юм. Хүний биеэс 40-105 см зайд оршино. Хэрвээ бид энэ төвшинг мэдрэх юм бол хорвоо ертөнцийн мөн чанарыг ойлгоно гэсэн үг.

Дорно дахины шашны номлолоор бол гэрлэн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал, түүний давхаргын хэлбэр алдагдах, энергийн талбар нь гэмтсэн тохиолдолд өвчин тусах, үүсэх, халдвар авах боломж бүрдэх бөгөөд хүн түүнийг амьсгалын дасгал медитаци болон бусад йогын дасгалын тусламжтайгаар арилгаж болно гэж үздэг.
Жишээ нь :
Дэлгэрэнгүйгээр үзвэл:
1. Үүдэн хүрд
Чакра нэр нь – Муладхара
Байрлал нь – нуруун доод тал
Өнгө нь - Улаан
Мэдрэмж – Үнэрлэх
Бодол – хийхээсээ өмнө бодох
Хүсэл – физик контакт


2.Амгаланг тэтгэгч хүрд

Чакра нэр нь – Свадиштхана
Байрлал – Ууцны олон яс нийлэх уулзвар
Өнгө – Улбар шар
Мэдрэмж – Амт
Хүсэл – Бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх
Бодол – Бусад хүмүүсийг хайрлах, тэдний төлөө ажиллах


3.Наран сүлжээ
Чакра – Манипура
Байрлал – хүйсний орчим
Өнгө – шар
Мэдрэмж – харах
Хүсэл – ойлгоход тэмүүлэх
Бодол – ойр дотнын хүмүүстэй адил тэгш харилцаа тогтоох

4. Зүрхэн хүрд
Чакра – Анахата
Байрлал – Цээж зүрхний харалдаа
Өнгө – ногоон
Мэдрэмж – хүртэхүй
Хүсэл – хайрлах, хайрлуулах
Бодол – өөртөө итгэлтэй байх чадварыг олж авах


Триад : Гурвал буюу дээд гурван чакраг нийтэд нь ингэж нэрлэнэ.
5. Хоолойн хүрд
Чакра – Вишудха
Байрлал – хоолой
Өнгө – цэнхэр
Мэдрэмж – дуу чимээ
Хүсэл – сэтгэлийн тайван байдлыг олохыг эрхэмлэх
Бодол – эрсдэл хийх дуртай

6. Оройн амгалангийн хүрд
Чакра – ажна
Байрлал – дух
Өнгө – хөх
Хүсэл – орчлон ертөнцтэй зохицон амьдрах
Бодол – мөрөөдлөө биелүүлэх




7. Их амгалангийн хүрд

Чакра нэр – Сахасрара
Байрлал – Толгой
Өнгө – ягаан
Хүсэл – юмны мөн чанарыг танин мэдэх
Бодол – мэдлэг олж авах мэргэн болох

0 comments:

Post a Comment

Санаа нэгтэнүүд

Feed me!!!

 

Welcome My Blog Design by Insight © 2009