Итгэл хамбын тайлагдашгүй нууцууд

Буриадын гайхамшиг, амьд бурхан гэгддэг “Итгэл хамбын тайлагдашгүй нууцууд” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа Итгэл хамбын хэрэглэж байсан эд зүйлсээр ийнхүү үзэсгэлэн гаргаж байгаа ажээ.

Энэ сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 07 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд түүний ламын орхимж, өмсгөл, шашны эд зүйлс багтжээ.

Орхимжийг нь барьж, хүрдийг нь эргүүлэн, хонхыг нь цохих боломжтой. Ямар нэгэн шилэн хоргонд хийгээгүй хүссэн хэн боловч адис хүртэх бололцоогоор хангажээ. Энэ үзэсгэлэн манайхаас гараад ОХУ-ын Санктпетербург, Москва, Францад гарах ажээ. Уг үзэсгэлэнд Итгэл хамбын амьдралын туршид хийсэн бүтээсэн ажил, үйлсийг харуулсан фото мэдээллийн самбар, 23 минутын баримтат кино үзүүлж байлаа.

“Итгэл хамбын институт” -ын захирал Янжма Васильевагаас дараах мэдээллийг тодруулав.

- Итгэл хамбын тухай домог мэт олон зүйлийг сонсож байсан. Монголчууд нэлээд шуугидаг. Энэ хүний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ хүний биологийн нас нь 158. 1852 онд төрөөд 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Өөрийнх нь гэрээс ёсоор таалал төгссөнөөс хойш 75 жилийн дараа намайг гаргаарай хэмээн шавь нартаа захиж үлдээсэн байдаг. 2002 онд шавь нар нь гаргасан. Үнэхээр гайхалтай үзэгдэл болсон. Ямар нэгэн муудсан, үжирсэн зүйл огт байгаагүй.

Бие цогцос нь амьд юм шиг хадгалагдсан нь хүмүүсийн гайхширлыг төрүүлж байлаа. ОХУ-ын эрдэм шинжилгээний баг ирж судалгаа хийсэн. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны шүүх эмнэлгийн профессор, анагаах ухааны доктор Виктор Николаевич Звягин, бид нар хэв лэл мэдээллийнхэнд хандсан. Итгэлт хамбын бие цогцсыг авснаас гаргаж ирэхэд ламын бие организм огт өөрчлөгдөөгүй, тэр ч бүү хэл хайрцаганд нь байсан эд зүйлс яг тэр хэвээрээ байсан.

12-р хамба лам Дамба Доржа Итгэлов нь дунд зэргийн нуруутай 164 см-ийн өндөртэй, бадамлянхуа цэцгийн суудлаар суу сан. Нуруу эгц, толгой цээж рүүгээ бага зэрэг тонгойсон арьс нь эрүүл, уян хатан, үе мөч нь хөдөлгөөнт чанараа алдаагүй, тархины үйл ажиллагаа амьд хүнийх шиг байсан нь олны гайхширлыг төрүүлсэн. Итгэлт ламын энэ тохиолдол үнэхээр онцгой. Зөөлөн эд нь бүрэн хадгалагдсан, арьс нь хэвийн өнгөтэй, бүх эрхтэн хэвийн хөдөлгөөнтэй зэрэг нь амьд хүний эдийн үзүүлэлтийг баталж байгаа юм хэмээн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гарчээ.

75 жилийн дараа гаргаж ирсэн гэхэд 3-5 өдрийн өмнө таалал төгссөн юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа нь эрдэм шинжилгээний судалгааны явцад ийм тохиолдол хэзээ ч таарч байгаагүй. Хамгийн гол онцлог нь өөрөө амьд сэрүүн байхдаа яг ингэж амьд мэт байж чадна гэдгээ мэдэж байсанд байгаа юм.

Тэрбээр сүсэгтнүүдэд эргэж ирнэ гэдгээ амлаж байжээ. Энэ бол ямар нэгэн эд шид биш маш нарийн төвөгтэй гоц зүйл. Хүмүүс үүнийг ойлгоход хэцүү гэж тайлбарлаж байсан.

- Энэ хүний эргэж ирэх шалтгаан нь юу байсан юм бол? Яагаад эргэж ирнэ гэж гэрээслэсэн юм бол?

- Ерөнхийдөө Оросын буддын шашны тэргүүнийг олон жил хийсэн. Түвд, Орос, Монгол хэлтэй. Агуу маарамба хүн. Өөрийн гэсэн уламжлалт эмчилгээний аргатай. Амьд сэрүүн байхдаа маш олон хүнийг анагааж, илааршуулж байсан нь номд нь үлдсэн байдаг.

Маш их номтой лам хүн байсан юм билээ. Түүний тухай ном сударт бичиж үлдээсэн зүйл маш их бий. Бясалгалын өндөр дээд оргилыг эзэмшиж чадсан хүн. Хүн төрөлхтний түүхэнд байхгүй онцгой үзэгдэл гэж хүлээн зөвшөөрсөн. Шинжлэх ухаан нууцыг нь одоо болтол тайлж чадаагүй. Амьд юм шиг амьдарч байгаа юм бол хэзээ ярьж, харах бол гэж хүмүүс асуудаг. Хэн нэгэн бодисадва ирж энэ хүнийг хүмүүстэй харьцдаг болгоно гэж бичсэн байна гэсэн.

Одоо ч Итгэл хамбын байгаа Буриадын Иволгины дацанд яг өөрийнх нь урд бурханлиг хүн сэтгэлээсээ залбирахад нүд нь гүйгээд хөдөлдөг. Харж нээхгүй хэрнээ аниатай нүд нь дотроо хөдөлдөг гэсэн үг шүү дээ. Ам нь шивнээд байгаа юм шиг ам нь хөдлөх гээд байдаг. Орчноо маш сайн мэдэрдэг болохыг нь сүсэгтнүүд биеэр харж мэдэрсэн тохиолдол олон бий.

Шинжлэх ухаан тайлбарлах гээд үнэхээр мухардсан. Хорвоо дэлхий хүн төрөлхтнийг аврах зорилгоор эргэж гарч ирнэ гэж гэрээслэлдээ бичсэн байдаг. 24 км-ийн дотор нь эрчим нь эргэлддэг гэж үздэг. Энэ хүнийг гэрээс ёсоор гаргаж ирснээс хойш Буриадад нааштай олон зүйл болсон гэж ард түмэн хүндэлдэг юм. Буддын гайхамшгийг өөрийн биеэр харуулахыг зорьсон.

“Шашин бузартаж оюун санаа доройтсон үед хүн гэдэг амьтан чинь материаллаг зүйл шүтэж хол явдаггүй. Арван цагаан буяныг дээдэлж яв. Үхэн үхтэл өөрийн чинь хамгаалж авч явах юм бол хийсэн буян чинь юм шүү” гэж захиж хэлсэн байдаг. Би 10 цагаан буян үйлдсэн учир бясалгалын дээд төлөвт хүрч чадсан гэдэг. Эргэж ирж байгаа нь хүн төрлөхтнийг аврах, орчлон ертөнцөд хүн гэдэг агуу гэдгийг биеэрээ баталж харуулсан гэж боддог. Лам хүн хэзээ ч өөрийнхөө агууг харуулахыг зорьдоггүй.

0 comments:

Post a Comment

Санаа нэгтэнүүд

Feed me!!!

 

Welcome My Blog Design by Insight © 2009