Эрт урьдын цагт хүн амьтан үүсэхээс өмнө хүний зан аашууд 1 арал дээр амьдардаг байжээ. Гэтэл 1 өдөр газар хөдөлж арал живхэд хүрэв. Бүгд амиа бодож завинд сууж явах гэтэл Хайр дурлал ганцаараа хоцоров. Тэр Уйтгар гуниг дээр очоод намайг завиндаа суулгаач гэтэл Уйтгар гуниг : Би хэт их гунигтай байгаа учир ганцаараа явмаар байна гэв. Сэхүүн зан дээр очтол маш том алтан завьтай байлаа. Хайр дурлал намайг завиндаа суулгаач гэж гуйтал чи нороод шавар шалбааг болсон байв гэж хэлээд суулгуулсангүй. Бүгд явж одон Хайр дурлал ганцаараа хоцрон үлдэж живэхийн даваан дээр 1 өвгөн түүнийг завиндаа суулгаж аврав.
Бүгд өөр арал дээр очтол Хайр дурлал баяралсандаа тэр өвгөний нэрийг асуухаа мартчихаж Мэдлэг дээр очоод тэр өвгөн хэн бэ гэж асуутал Мэдлэг түүнийг Цаг хугацаа гэдэг юмаа гэж хэлэв.
Маргааш нь бөөнөөрөө нуугдаж тоголхоор болжээ. За бид бүгдийг хэн хайж олох вэ? Гэтэл Галзуу зан би , би гэж орилсоор байгаад Галзуу олхоор болжээ. Мэдлэг далайн гүнд Гуниг харанхуйд гэх мэт нуугдаж байтал Хайр дурлал маш үзэсгэлэнтэй Улаан сарнайн дунд орж нуугджээ.
Галзуу зан бүгдэнг нь олж чадсан ч зөвхөн Хайр дурлалыг олж чадсангүй орой боллоо. Түүнийг олж чадаагүй дээ уулангасан галзуурч гартаа жад атган хэрвээ би түүнийг олох юм бол энэ жадаар 2 нүдийг нь сохлох болно гэв. Түүнийг олоод сохлож орхив.
Маргааш өглөө нь Галзуу зан тайвширч Хайр дурлал дээр очиж уйчлалм гуйтал Хайр дурлал чи миний хөтөч бол гэж хэлжээ.
Үүнээс хойш дурлал өөрөө сохор дурласан хүн галзуу гэдэг болжээ.
2 comments:
haha gehdee arai jaahan utgagui yum aa
chi durlaj uzeegui l bh l daa xaxa
Post a Comment